Байгууллагын зан төлөв
Лекц 1
Байгууллагын зан төлөвийн судлах зүйл

Байгуулагын зан төлөв нь байгууллагын орчинд хүмүүс хэрхэн биеэ авч явдаг, тэдний ялгаатай янз бүрийн үйл хөдлөл, харилцаа хандлага, зан төлөв нь байгуллагын үр ашигтай үйл ажиллагаанд хэрэхн яаж нөлөөлж болохыг судалдаг шинжлэх ухаан юм. Байгууллагын зан төлөвийг судалсанаар та өөрийнхөө болон бусад хүмүүсийн ажилтай холбоотойгоор илрэх зан төлөвийг ойлгох болно.
Байгууллагын зан төлөв хичээлийсудлах гол хүчин зүйлийг дараах байдлаар ангилж болно. Үүнд:
- Ажилчдын ур чадвар
- Ажилчдын ажлын хандлага ба ажлын ханамж
- Сэджүүлэлт ба бэдэл
- Бүлгийн харилцаа холбоо ба бүлгийн шийдвэр гаргалт
- Байгууллагын бүтэц ба соёл
- Стресс
- Байгууллагын өөрчлөлт ба хөгжил зэрэг болно.
Байгууллагын зан төлөв нь дээрх хүчин зүйл болон байгууллага дахь харилцааг хувь хү бүлэг байгууллага гэсэн үндсэн 3 түвшинд судалаг.
Ө.х бид эхлээд хувь хүний түвшинд дараа нь бүлгийн, байгууллагын гэсэн түвшинд байгууллага дахь харилцаа буюу хувь хүмүүсийн үйл хөдлөл, харилцаа хандлагын ялгааг судлах юм.
Эдгээр 3 түвшин нь хоорондоо харилцан уялдаа холбоотойгоор судлагдах ёстой бөгөөд нэг түвшнийг нөгөөгөөс нь салган тусгайлан авч судлах боломжгүй юм. Энэ 3 түвшинд байгууллагын ажилчдын зан төлвийг тодорхойлоход дараах хүчин зүйлсийн өөрчлөлтүүд дээр хийсэн дүн шинжилгээ хэрэгтэй бөгөөд байгууллага цаашид ямар өөрчлөлт хийхийг урьдчилан таамаглан төлөвлөхөд тусалдаг юм. Үүнд:
- Бүтээмж буюу ажлын гүйцэтгэл үр дүн
- Ажил таслалт буюу ажлын сахилга бат
- Боловсон хүчний урсгал
- Ажлын ханамж буюу ажлын хандлага, ажлаас авах сэтгэл ханамж
Бүтээмж: Бүтээмжийн хамгийн энгийн тодорхойлолт нь орцыг гарц болгон хувиргах үйл ажиллагааг хэлнэ. Өөрөөр хэлбэл байгууллага бүр орцыг орцыг гарц болгон хэрэглэдэг үйл ажиллагааг эрхэлдэг хувиргах үйл ажиллагаа хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр ашигтай хувилбараар хэрэгжүүлэхийг гол зорилгоо болгодог. Үүнийг л бүтээмжээр хэмжих боломжтой бөгөө д бүтээмж нь байгууллагын амжилт бүтээл, ажиллагааг ажлын гүйцэтгэлийн цогц үзүүлэлтээр илэрхийлдэг юм.
Бүтээмжийг тодоройлох боломжтой үндсэн 2 хүчин зүйл байдаг.
1. Үр дүн бүтээл : Энэ нь байгууллага өмнөө тавьсан зорилгоо зөв тодорхойлох, түүндээ хүрсэн эсэхээр тодорхойлогддог.
2. Үр ашиг буюу үр өгөөж: энэ нь зорилгодоо хүрэх зам нь хамгийн хямд, эсвэл хамгийн өндөр өгөөжтэй байх явдал бөгөөд энэ нь тухайлбал хэмнэсэн зардал, амжилттай хэрэгжсэн шинэ санаачлага болон олж болох орлого ашгаар тодорхойлогдоно.
Ажил таслалт: ажил таслах болон хоцрох ажилчдын гаргаж буй зөрчлүүд нь сахилга бат хангалттай биш байгааг үзүүлж байгаа үндсэн үзүүлэлүүд юм.
Эдгээр үзүүлэлтийн өөрчлөлтүүд дээр хийсэн дүгнэлтийг салбаруудын дундаж үзүүлэлтүүдтэй харьцулсан харьцаа нь байгууллагын ажилчдын зан төлвийг дүгнэж тодорхойлдог.
Онолын хувьд ажил таслалтыг 2 ангилдаг бөгөөд эдгээр ажил таслалтын аль аль нь байгууллагын хувьд бодит алдагдлыг бий болгодог юм.
Болвсон хүчний урсгал : Болвсон хүчний тогтоворгүй байдал нь ур чадвартай ажилтан эсвэл шинэ ажилтныг сургах сургах чиглүүлэх зардлыг ихэсгэдэг.
Ажилчид ажлаас гарсны дараа шинэ ажилтан олж авах хүртэлх тэр хугацаанд ажлын бүтээмж тодорхой хэмжээгээр бурах нь илүү ажиглагддаг. Байгуллага боловсон хүчний тогтворгүй байдлаас бүр мөсөн зайлсхийх боломжгүй .Зарим тохиолдолд боловсон хүчний урсгал эерэг нөлөөтэй байх тохиолдол байдаг. Жнь: байгууллагын шаардлагад нийцэхгүй байсан ажилчин ажлаасаа гарч оронд нь илүү чадалтай санаачлагатай сэджүүлэлт өндөртэй ажилчин ирж болно. Гэвч ихэнх тохиолдолд байгууллагын алдах сонирхолгүй байсан ажилчид ажлаасаа гарах нь элбэг байдаг.
Ажлын ханамж: Тухайн ажилтны бодит цалин хүсэн хүлээж байсан цалин хөлсний зөрүүг ажлын ханамж хэмээн удирдлагын шинжлэх ухаанд тодорхойлдог.

(Нийт: 1)